Олимп дамжуулах тусгай эрхийн тухай ХТРТ мэдэгдэл гаргав
2024-04-18 09:51:23
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 17-нд ХТРТ-ээс “Парис-2024” олимпын наадмын тухай зохиогчийн эрхийн мэдэгдэл гаргав. Хятадын Төв Радио Телевиз нь ОУОХ-ны байгуулсан гэрээний дагуу Хятадын эх газар, Макаогийн бүс нутагт олимпын наадмыг дамжуулан үзүүлэх мэдээллийн тусгай эрх, дэд лицензтэй гэж мэдэгдэлд дурджээ.

ХТРТ холбогдох яам, хяналтын байгууллагатай хамтран эрхээ хамгаална. Олимпын наадмын мэдээллийн эрхэнд халдах, ХТРТ-ийн сигналаар дамжуулсан олимпын үйл ажиллагаа, тэмцээн уралдааныг хууль бусаар авч ашигласан нөхцөлд зөрчил гаргасан субьектээс хуулийн дагуу хариуцлага нэхэмжилнэ гэв.


Уртнасан