Афганистан үерт автжээ
2024-04-18 18:43:46
Share
Share this with Close
youtube WeChat

Афганистаны зарим нутагт 12-ны өдрөөс хойш аадар бороо орж, үер буусны улмаас 70 хүн амиа алдаж, 56 хүн шархадсан гэж Афганистаны албан тушаалтан 17-ны орой мэдэгдэв. 

Афганистаны түр засгийн газрын Үндэсний гамшгаас хамгаалах байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Жанан Сайик хэлэхдээ, үерийн улмаас нийслэл Кабул, Парван муж, Кандагар муж болон бусад бүс нутгуудад 2500 гаруй байшин нурж, 2000 гаруй мал үхсэн байна.

Энэ удаагийн хүчтэй аадар бороо 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэж Афганистаны цаг уурын газраас мэдээллээ.