Иран руу Израиль дайрсан гэх баттай эх сурвалж одоогоор байхгүй байна
2024-04-19 14:59:15
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 19-нд Ираны үндэсний телевиз мэдээлснээр, өнөө өглөө, Исфахан хотын агаарт нисгэгчгүй 3 онгоц орж ирснийг Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем илрүүлэн устгасан. Исфахан ойролцоо цөмийн байгууламж эвдэгдсэнгүй, Ираны арми агаарын довтолгооноос хамгаалах системээ ажиллуулсан гэжээ. 

Ираны цөмийн байгууламж эвдэгдсэнгүй болохыг ОУАЭХБ  саяхан  тогтоожээ. 

Ройтерс агентлаг мэдээлснээр, Ираны Исфахан хот руу Израиль дайралт хийсэн, үүнийгээ АНУ-д урьдчилан мэдэгдсэн гэжээ. 

Халдлагын дараа Катарын Аль Жазира телевизэд Америкийн талаас  ярилцлага өгөхдөө, Израиль Иран руу дайралт явуулна гэдгийг бид урьдчилан мэдэж байсан гэв. Саудын Арабын хэвлэлд Америкийн өөр нэгэн албан хаагч ярилцлага өгөхдөө, ирэх 24 цагийн дотор Израиль Иран руу дайралт явуулна гэсэн байна.

Одоогоор Израиль Иран руу дайрсан гэх баттай хариулт өгөөгүй байна.