Гадны компаниудын юанийн бонд 41 тэрбум ам.доллартай тэнцэж байна
2024-04-19 15:17:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын гадаад валютын хяналт удирдлагын үндэсний товчооны албан тушаалтан, өнгөрсөн 2023 оны дөрөвдүгээр сараас хойш гадны хөрөнгө оруулагчид Хятадын дотоод бондыг их хэмжээгээр авч эхэлсэн. Энэ оны эхний улиралд тэдний юанийн бонд 40 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүртэл өсч, хөрөнгө оруулалтын цар хүрээ тэлж, хөрөнгө оруулалт зохистой бүтцээ хадгалж, үр ашиг тогтвортой байсан гэж хэлэв.

Хятадын гадаад валютын хяналт удирдлагын үндэсний товчооны орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-Ин хэлэхдээ, Нэгд, эхний улиралд хөрөнгө оруулалтын цар хүрээ өргөжлөө. Гадны компаниудын юанийн бонд өнгөрсөн жилд 23 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд нэмэгдсэн. Энэ оны эхний улиралд тэдний авсан юанийн бонд 41.6 тэбрум ам.доллартай тэмцэх хэмжээнд өслөө. Хоёрт, хөрөнгө оруулалтын бүтэц зүй зохистой байна. Хилийн чанадын төв банк, арилжааны банк, банк санхүүгийн байгууллага Хятадын дотоодын бондын хэмжээгээ өсгөж, төрийн бонд, бодлогын шинжтэй дунд, урт хугацаатай санхүүгийн бонд худалдаж авах хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн гэв.

Цаашид нээлттэй байлгахын судалгаа хийх, өргөжүүлэх, сайжруулах зэрэг бизнесийн цогц ажиллагааг төлөвлөж байна гэж Ван Чүнь-Ин хэлэв.

Уртнасан