Катарын нисэх онгоцны буудал дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар шалгарлаа
2024-04-19 19:44:08
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын агаарын тээврийн үнэлгээний агентлаг SkyTrax саяхан 2024 оны "Дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлууд"-ын нэрсийг тодруулжээ. Катарын нийслэл Доха хотын Хамад олон улсын нисэх онгоцны буудал 2021 оноос хойш гурав дахь удаагаа энэ цолыг хүртэж байна.

18-ны өдөр CNN-ийн мэдээлснээр, SkyTrax компани 2023 оны 8-р сараас 2024 оны 3-р сарын хооронд дэлхийн 100 гаруй улс, бүс нутгийн жуулчдын дунд санал асуулга явуулж, аюулгүй байдлын шалгалтын хүндрэлтэй байдал, нисэх онгоцны буудлын хоол ундааны чанар зэрэг талаар асуув. Судалгаанд хамрагдсан 570 нисэх онгоцны буудлаас Хамад нисэх онгоцны буудал нь орчин үеийн барилга байгууламж, олон төрлийн татваргүй бүтээгдэхүүн зэргээр жуулчдад ихээхэн таалагджээ. Үүнээс гадна, нисэх онгоцны буудал нь нислэг солиход удаан цагаар хүлээх зорчигчдод зориулан хотоор үнэ төлбөргүй аялах боломжийг олгодог нь өндөр үнэлгээ авч байна.