Америк хориг тавьсныг Палестин буруушаав
2024-04-19 09:55:19
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Палестины ерөнхийлөгчийн ордон дөрөвдүгээр сарын 18-нд мэдэгдэл гаргаж, Америк НҮБ-ын аюулгүйн зөвлөл дээр Палестин НҮБ-ын албан ёсны гишүүнээр элсэх өргөдөлд хориг тавьсныг буруушааж байна.

Америкийн хориг шударга бус, ёс зүйгүй, бүдүүлэг үйлдэл бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзлээс няцсан. Америк хориг тавьсан нь Палестин Израилийн асуудалд тэд өөрөө зөрчилтэйг харуулж байна. “Хоёр орны төсөл”-ийг дэмжинэ гэж байгаа боловч Америк хориг тавих эрх хэрэгжүүлж энэ төслийг зогсоож байна. Бүс нутагт болоод дэлхийд энх тайван тогтвортой байдал бий болгох нь олон улсын хууль, шийдвэрийг хэрэгжүүлж, Палестины нутаг дэвсгэр дэх Израилийн түрэмгийллийг эцэслэж, Палестины ард түмний хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрөхөөс хамаарна гэж мэдэгдэлд дурджээ.

Аюулгүйн зөвлөлийн санал хураалтад Палестины төслийг дэмжсэн орнуудад талархал илэрхийлж, дэлхий нийт шударга ёс, эрх чөлөө, энх тайвны талд байгааг харууллаа гэжээ.

Өчигдөр, 18-ны үдээс хойш Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орон “Палестиныг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх"-ийг батлан зөвшөөрөх томьёоллоор санал хураалт явуулсан юм. 12 гишүүн улс дэмжиж, Америк эсэргүүцэж, 2 улс түдгэлзсэн байна. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд Америк хориг тавьсан тул төсөл батлагдсангүй.



Уртнасан