Мэдээллийн тусламжийн хүчин шинээр байгуулагдав
2024-04-19 20:06:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Мэдээллийн туслажийн хүчний байгуулагдах хурал 19-ний өдөр Бээжингийн Ба-и том давхар байшинд ёслол төгөлдөр боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин цэргийн далбаа гардуулж, баярын үг хэлсэн бөгөөд Намын төв хороо, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс, мэдээллийн тусламжийн хүчний нийт офицер, дайчдад халуун баяр хүргэв. Тэрээр шинэ эрин үед армиа хүчирхэгжүүлэх үзэл баримтлал, шинэ үеийн цэргийн стратегийн зарчмыг хэрэгжүүлж, шаргуу ажиллаж, орчин үеийн хүчирхэг мэдээлэл холбооны хүчнийг бий болгохын төлөө зүтгэх ёстой гэж онцолжээ.