Шалгалтын урьдчилсан дүгнэлт гарлаа
2024-04-19 15:25:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яам өнөөдөр Америкт үйлдвэрлэсэн пропионы хүчлийг импортлон хямдаар борлуулж байгаад хийсэн шалгалтын урьдчилсан дүгнэлтээ гаргажээ.

Хямд бүтээгдэхүүн борлуулахын эсрэг Хятад улсын журмын заалтыг үндэслэн 2023 оны долдугаар сарын 21-нд Худалдааны яам мэдэгдэл гаргаж, Америкаас импортолдог пропионы хүчлийн үнийн тухайд шалгалт хийх шийдвэр гаргасан. 
Түүнээс хойш мөрдөн шалналт явуулаад сая урьдчилсан дүгнэлтээ гаргажээ. Америкаас оруулж ирдэг уг бүтээгдэхүүн хямд зарагдаж дотоодын пропионы хүчлийн үйлдвэрлэлд их хэмжээний хохирол учруулсан бөгөөд бодит хохиролын шалтгаан нь хямдаар борлуулсантай шууд холбоотой гэж тогтоожээ.