Москвагийн кино наадам эхэллээ
2024-04-20 15:54:34
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 19-нд Москвагийн олон улсын 46 дахь кино наадам нээлтээ хийв. Наадамд 50 гаруй орны 230 гаруй кино оролцожи байна. Мөн энэ үеэр 30 гаруй кино нээлтээ хийх юм байна.

Москвагийн олон улсын кино наадам бол олон жилийн түүхтэй хуучин фестивалиудын нэг юм. Анхны наадам 1935 онд болсон бөгөөд, хэсэг завсарлаад 1959 оноос хойш тогтмолжиж, хоёр жилд нэг болдог байжээ. 1999 оноос хойш Москвагийн кино наадмыг жил бүр зохион байгуулж байна. Олон улсын кино продюсеруудын холбоо 1972 онд уг наадмыг олон улсын А зэрэглэлийн кино наадам гэж үнэлжээ. Энэ удаагийн наадам энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ.