Хятад, Габон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд баяр хүргэв
2024-04-21 15:49:32
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Габоны түр ерөнхийлөгч Нгуэма нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Габон хоёр орон уламжлалт найрамдалт харилцаатай, хоёр орны найрамдал цаг хугацааны явцад улам бэхжиж байна. Сүүлийн хагас зуун жилд олон улсын нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байгаа хэдий ч Хятад Габон хоёр хэзээд бие биедээ эрх тэгш хандаж, харилцан бие биенээ дэмжиж, хоёр талт харилцаа тасралтгүй сайжран шинэчлэгдэж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч байна. Би Хятад, Габоны харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч Нгуэматай хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор шинэ эхлэл болгож, Хятад, Габоны уламжлалт найрамдлыг үргэлжлүүлэн хадгалж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Габоны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны агуулгыг баяжуулж, Хятад, Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг дээд түвшинд хамтдаа байгуулахад бэлэн байна гэжээ.

Нгуэма хэлэхдээ, 50 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Габон, Хятад хоёр харилцан бие биедээ итгэж, харилцан чин сэтгэлээсээ хандаж ирсэн юм, хоёр талт харилцаа тогтвортой хөгжиж, эдийн засаг, нийгэм болон цэрэг арми зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн байна. Габон улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг хэмээн үздэг. Хятадын талтай хамт байж, Габон-Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлж, хоёр ард түмэнд аз жаргал авчрахад Габоны тал бэлэн байна гэжээ.