Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн Израилийн эрх баригчдыг буруутгав
2024-04-21 15:52:53
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 20-ны орой НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар олон нийтийн сүлжээгээр мэдээлэхдээ, 20-ны өдөр Израилийн эрх баригчид Газын зурвас дахь хүмүүнлэгийн зохицуулалтын ажлын гуравны хоёрт саад учруулсан юм уу ноцтойгоор хойшлуулсан гэжээ. "Эдгээр ажил үүргийг үргэлжлүүлэхийг зөвшөөрөхөөс өмнө дунджаар таван цаг саатаасан" гэж мэдэгдэлд дурджээ.

НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар мөн мэдэгдэхдээ, цаг хугацааны давчуу байдлаас шалтгаалан нөөц цахилгаан үүсгүүрийн чухал хангамж, тоног төхөөрөмж болон түлшийг эмнэлэгт өгч чадаагүй гэжээ.