Ван И Папуа Шинэ Гвинейн Гадаад хэргийн сайдтай хэлэлцэв
2024-04-21 15:55:12
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 20-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Морсби портод Папуа Шинэ Гвинейн Гадаад хэргийн сайд Ткаченкотой хэлэлцээ хийв.

Ван И хэлэхдээ, Хятад улс үргэлж Папуа Шинэ Гвинейн гүйцэтгэж буй үүргийг стратегийн өндөрцөөс харж, үнэлсээр ирсэн юм. Номхон далайн арлын орнуудын дунд Папуа Шинэ Гвиней нь хамгийн том газар нутагтай, хамгийн олон хүн амтай, хамгийн сайн нөөц баялагтай байж, Их далайн тив болон Зүүн өмнөд Азийг холбосон бүсэд оршдог бөгөөд өвөрмөц байршил болон хөгжлийн асар их давуу талтай учир, илүү хөгжин цэцэглэсэн, нэн тусгаар тогтносон, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд нэн их нөлөө бүхий улс болох бүрэн боломжтой юм. Хятад улс хоёр орны харилцааг хэзээд урт хугацааны хэтийн төлөвөөр хөгжүүлсээр ирсэн юм. Хятад, Папуа Шинэ Гвинейн харилцаа өнөөг хүртэл хөгжиж байгаа нь хоёр орны үе үеийн удирдагчдын хамтын удирдлагын үр дүн юм, мөн ч хоёр орны нийгмийн олон салбарын найрсаг хүмүүсийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм, бид үүнийг хамтдаа өвлөн авч, нарийн хянамгай хамгаалж, цаашид хөгжүүлэн бадраах ёстой. Хятад улс Папуа Шинэ Гвинейтэй хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг цаашид хэрэгжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд, илүү чанартай бий болгоход бэлэн байна. Бид Папуа Шинэ Гвиней улстай үргэлжлэн адил тэгш харьцаж, Папуа Шинэ Гвиней улс бүрэн эрх, тусгаар тогтнол болон үндэсний эв нэгдлээ хамгаалахыг тууштай дэмжиж, Папуа Шинэ Гвиней улс үндэсний сэргэн мандалт болон ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхийг тууштай дэмжиж, бүс нутгийн болон олон талт үйл хэрэгт Папуа Шинэ Гвиней улс илүү их үүрэг гүйцэтгэхийг тууштай дэмжих болно гэжээ.