Дэлхийн ногоон хөгжилд оруулсан Хятадын хувь нэмрийг сайшаав
2024-04-21 15:46:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, лити батерей болон фотоволтайк бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд алдартай байгаа энэ үед, Хятадын шинэ эрчим хүчний бүтээгдэхүүний "хэт үйлдвэрлэл"-ын талаарх ам дамжсан цуурхал яриа эцэс төгсгөлгүй гарч байна. Харин Хятадын төв радио телевизийн CGTN сувагаас саяхан дэлхийн хэмжээнд явуулсан санал асуулгад харуулснаар, Хятадын шинэ эрчим хүчний салбараас дэлхийн эдийн засаг болон дэлхийн ногоон хөгжилд оруулсан хувь нэмрийг судалгаанд оролцогчдын 88.62 хувь нь үнэлэн баталсан байна.

Дэлхийн зах зээлд шинэ эрчим хүчний технологи болон бүтээгдэхүүний асар их эрэлт болон нөөц боломж байсаар байгаа бөгөөд "илүүдэл"-ийн талаар ярих боломжгүй хэмээн дэлхийн хэмжээний санал асуулгад оролцогчдын 84.86 хувь нь үзсэн байна. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 86.05 хувь нь үзэхдээ, үйлдвэрлэлийн хүчин чадал нь эрэлт, нийлүүлэлт хоорондын хамаарлаар тодорхойлогддог бөгөөд үйлдвэрлэл нь эрэлтээс зохих хэмжээгээр давах нь бүрэн өрсөлдөөнийг бий болгож, хамгийн шилдэг нь оршин тогтнох боломж олгодог гэжээ. Технологийн шинэчлэлийг хурдасгах болон зах зээлийн өрсөлдөөнийг бүрэн идэвхжүүлэх нь шинэ эрчим хүчний эрүүл, хурдацтай хөгжлийг дэмжих чухал зангилаа юм хэмээн санал асуулгад оролцогчдын 85.71% хувь нь үзсэн байна. Түүнчлэн даяаршлын эрин үед улс орнуудын  харьцангуй давуу тал харилцан адилгүй бөгөөд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь асуудлыг шийдвэрлэх чухал зангилаа юм хэмээн санал асуулгад оролцогчдын 88.46 хувь нь үзсэн байна.