Дэлхийн аюулгүй байдлын санаачилга олон улсын аюулгүй байдалд хувь нэмэр оруулдаг
2024-04-22 09:49:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёр жилийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бө-аогийн Азийн чуулга уулзалтын нээлтийн ёслолд Дэлхийн аюулгүй байдлын санаачилга дэвшүүлж, дэлхийн энх тайвны алдагдлыг нөхөж, аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Хятад улсын шийдэл, арга замыг танилцуулсан юм.

ОХУ-ын Холбооны зөвлөлийн Төрийн Думын олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкий, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг Орос улс дээд хэмжээнд анхаарч байна. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч эл санаачилгыг хэрэгжүүлэх явц тасралтгүй шинэ агуулгаар баяжсаар байна. Дэлхийн аюулгүй байдал бол 21-р зуунд энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдал, олон туйлт дэлхийн архитектурыг бий болгоход хамгийн чухал. Тэрчлэн дэлхийн ихэнх хүмүүсийн санааг зовоож буй асуудал юм.

Афганистаны олон улсын харилцааны шинжээч Саид Абдулла Хусейни, зарим улс оронд өнөөдөр мөргөлдөөн даамжирсаар байна. Түүнийг арилгаж, засаглалыг сайжруулахын тулд шинжлэх ухааны үзэл баримтлал, төлөвлөгөө хэрэгтэй. Дэлхийн аюулгүй байдлын санаачилга бол халуун цэгийн асуудал, бусад олон асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх чиглэлийг зааж өгдөг.