Хятадтай нэг чиглэлээр урагшилна гэж найдаж байна гэв
2024-04-22 09:27:14
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-аас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ше Фэн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Харвардын их сургуулийн Кеннедийн нэрэмжит Хятадын форумын нээлтэд оролцохдоо, Америкийн тал Хятадтай ижил чиглэлээр урагшилж, "харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай" зарчмаар хоёр орны харилцааны шинэ эриний зөв замыг эрэлхийлнэ гэдэгт найдаж байна. Үүний тулд: Нэгд, хамтдаа зөв ойлголт тогтоох. Хоёрт, санал зөрөлдөөнөө үр дүнтэй зохицуулахын тулд хамтран ажиллах. Гуравт, харилцан ашигтай хамтын ажиллагааг хамтдаа ахиулах. Дөрөвт, том гүрнүүдийн хариуцлагыг хамтдаа үүрэх. Тавд, ард түмэн, соёлын солилцоог хамтдаа дэмжих ёстой гэжээ.

"Чин сэтгэлийн хамтын ажиллагаа" сэдэвт форумд Хятад, Америкийн улс төр, бизнес, эрдэм шинжилгээний төлөөлөл, Харвардын их сургуулийн багш оюутнууд, Америк дахь Хятад оюутнууд гээд 300 гаруй хүн оролцжээ.