Израилд "ногоон гэрэл" асааж буй Америкийг буруушаав
2024-04-22 09:45:45
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр, 21-ний өдөр Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС мэдэгдэл хийж, Америкийн Төлөөлөгчдийн танхим Израилд тусламж үзүүлэх хуулийн төсөл баталсныг буруушаав.

Тусламжийн тухай хуулийн төсөл нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, Израилын засгийн газар Газын иргэдэд чиглэсэн түрэмгийлэл явуулахыг үргэлжлүүлэн дэмжиж, "ногоон гэрэл" асааж байна гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим тухай орон нутгийн цагаар 20-ны өдөр Израилд 26 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх тухай хуулийн төсөл баталсан. Тусламжид Израилын пуужин болон пуужингийн довтолгооноос хамгаалах системийг өргөтгөхөд 5.2 тэрбум ам.доллар, дэвшилтэт зэвсэг техник худалдан авах, зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд 9 тэрбум ам.доллар, мөн тус бүс нутаг дахь АНУ-ын цэргийн ажиллагааг дэмжихэд 2.4 тэрбум ам долларын дэмжлэг үзүүлэхэд 17 тэрбум ам.доллар зарцуулсан гэж дашрамд дурдсан байна.