Эрдоган Ирак улсад айлчилж байна
2024-04-22 18:19:43
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 22-нд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип ЭрдоганИракийн ерөнхий сайд Мухаммед Шиа ас-Суданийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр тус улсын нийслэл Багдад хотод хүрэлцэн очлоо. Энэ нь Эрдоганы сүүлийн 13 жилийн хугацаанд хийсэн анхны албан ёсны айлчлал юм. Айлчлалын үеэр Ирак, Туркийн хооронд 30 шахам гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах болно.

Иракийн Ерөнхий сайд Мухаммед Шиа ас-Суданийн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг Багдадын олон улсын нисэх онгоцны буудалд угтан авлаа.