Ус ашиглах бүтээн байгуулалтад 193 тэрбум 300 сая юанийн ажил гүйцэтгэжээ
2024-04-22 15:23:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Усны нөөц ашиглалтын яамны дэд сайд Чэнь Мин дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хэвлэлийн бага хуралд мэдээлэл хийв. 

Тэрээр хэлэхдээ, яамны зүгээс энэ оны нэгдүгээр улиралд ус ашиглах дэд бүтцийн бүтээн байгуулалтад 778.7 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 93.3 хувиар өсөж, 193 тэрбум 300 сая юанийн бүтээн байгуулалт хийсэн нь мөн үеэс 4.4 хувиар нэмэгдсэн. Эхний улиралд үндэсний хэмжээнд ус ашиглалтын 23.5 мянган төсөл хэрэгжүүлсэн нь 15.8 хувиар нэмэгдсэн. 9683 төсөл шинээр нэмсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 33.8 хувиар нэмэгдсэн дүн болж байна гэв.