Хятадын төмөр зам, авто замын туннель 50 мянган км-ээс урт
2024-04-22 15:23:39
Share
Share this with Close
youtube WeChat

34 жил завсарлаад байсан дэлхийн туннелийн бага хурал өнөөдөр Шэньжэньд эхэллээ. "Туннелийг илүү сайхан болгоё" уриатай бага хурлын үзэсгэлэнгийн цар хүрээ, оролцогчдын тоо шинэ түвшинд хүрчээ. Хятад улс энэ хурлыг хоёр дахиа зохиож байгаа нь энэ юм. 

Хятадад 8543 километр метро, 5100 км газар доорхи хонгил, 50 мянга гаруй километр төмөр зам, авто замын хонгил байдаг. Өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн олон туннельтэй, хамгийн том бүтээн байгуулалт хийсэн, хөгжлийн хурдацтай орон Хятад болжээ.

Их Британи, Герман, Америк, Канад тэргүүтэй олон улсын туннель, газар доорхи байгууламжийн холбооны гишүүн орнуудын 3000 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн, бизнесийн төлөөлөл хуралд оролцож байна. Энэ үеэр 40 гаруй техникийн тусгай хуралд 200 орчим илтгэл тавигдаж, бага хурлын үзэсгэлэн 20 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд гарч байна.