Хятад хэт үйлдвэрлэж байна гэдэг барууныхны гоморхол үндэслэлгүй
2024-04-22 15:13:08
Share
Share this with Close
youtube WeChat

Швейцарийн NZZ сайт саяхан өгүүлэл нийтэлж, барууныхан Хятадыг “хэт үйлдвэрлэж байна” гэж гоморхож байгаа нь хуурамч, алсын хараагүй үйлдэл. Үүний оронд Хятадтай шударгаар өрсөлдөж, чанар сайтай хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олох нь зөв биш үү гэжээ. 

Хятадын хэт үйлдвэрлэлд барууныхан гоморхож байна өгүүллийг тус сонины ахлах эдийн засагч Питер Фишер бичжээ. Өгүүлэлд онцолсноор, одоогоор Хятад бүтээгдэхүүн Европын зах зээлд заналхийлж байна гэсэн бодит нотолгоо байхгүй. Европын автомашин үйлдвэрлэгчид машины хөгжүүлэлтдээ урд хугацаанд анхаарал тавиагүй мөртлөө Хятад улс цахилгаан машины салбарт нөхвөр олгож байна гэж буруутгах нь буруу юм гэжээ.