Ясукуни сүмд тахил өргөсөнд өмнөд солонгосчууд харамсал илэрхийлэв
2024-04-22 09:34:39
Share
Share this with Close
youtube WeChat

"Японы ерөнхий сайд Фумио Кишида тэргүүтэй улстөрчид Ясукуни сүмд тахил өргөсөнд БНСУ маш их урам хугарч, харамсаж байна" хэмээн БНСУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 21-ний өдөр мэдэгджээ.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Ясукуни сүм нь Японы түрэмгий дайны өнгөрсөн түүхийг гоёж, дайны гэмт хэрэгтнүүдийг өргөмжлөн тахидаг тул Японы улс төрийн томчуул тахил өргөж хүндэтгэл үзүүлж байгаад БНСУ-ын тал маш их урам хугарч, харамсаж байна. Түүхэнд хариуцлагатай хандаж, бодит үйлдлээр түүхээс сургамж авах амлалтаа биелүүлэхийг БНСУ Японд шаардаж байгаа бөгөөд энэ нь хоёр орны харилцааны цаашдын хөгжилд чухал үндэс суурь мөн гэдгийг дахин нотолж байна гэжээ.

Хидэки Тожо зэрэг дэлхийн хоёрдугаар дайны онцгой зэрэглэлийн дайны 14 гэмт хэрэгтний сүнсийг тахидаг Ясукуни сүм энэ сарын 21-23-ны хооронд хаврын их тахилга үйлдэж байна. Өчигдөр, 21-нд Японы ерөнхий сайд Фумио Кишида "Ерөнхий сайд"-ын нэрээр "Масакаки" хэмээх өргөл өргөжээ.