Ван Вэньбинь: Амлалтаасаа буцах болсныг ойлгохгүй байна
2024-04-22 20:04:49
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 22-ны Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулав. 

Тэрээр хэлэхдээ, Хятад, Филиппин хоёр орон Рэнь-Айжяо олтрогий асуудлыг зөв зохицуулах асуудлаар Филиппиний өмнөх засгийн газрын үед төдийгүй одоогийн Филиппиний засгийн газрын үед ч зөвшилцөлд хүрч байсан. Энэ бол маргашгүй үнэн. Үүнийг Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, засгийн газрын өмнөх албан тушаалтнуудын мэдэгдэл, Хятад, Филиппин Рэнь-Айжяо олттогийн асуудлыг шийдэж буй үйл явц зэргээс баталж болно. Филиппин үүнийг удаа дараа үгүйсгэж буйг, чухам юунаас эмээж буйг, юуг нуун дарагдуулах гэж буйг бид ойлгохгүй байна. Хятад Филиппиний тохиролцсон нийтлэг ойлголтыг дагаж мөрдөх нь Рэнь-Ай олторогийн тогтвортой байдлыг үр дүнтэй хэвээр хадгалж, Хятад Филиппиний хамтын ашиг сонирхолд нийцэж байна. Амлалтаасаа няцаж, байнга өдөөн хатгалга хийх нь байдлыг хурцатгаад зогсохгүй Филиппин өөрт нь сөргөөр нөлөөлөх болно. Филиппин бодит байдалтай нүүр тулж, оновчтой шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэжээ.