Ким Жон Ун загварчилсан иж бүрэн тактикийн сургалттай танилцав
2024-04-23 10:09:22
Share
Share this with Close
youtube WeChat

Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг дөрөвдүгээр сарын 23-нд мэдээлснээр, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 22-нд өөрийн орны супер том пуужинт армийн цөмийн довтолгооны эсрэг загварчилсан иж бүрэн тактикийн сургалттай танилцжээ.

Эх сурвалжаас харвал, АНУ, БНСУ дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн Өмнөд Солонгосын Гунсан агаарын цэргийн баазад байлдааны 100 гаруй нисэх онгоц авчирч, "Нэгдсэн армийн иж бүрэн сургуулилт" хийсэн. Үүгээр барахгүй энэхүү сургуулилт нь БНАСАУ руу чиглэсэн гэж илээр мэдэгдсэний хариуд иж бүрэн тактикийн сургалттай танилцсан байна.

Цөмийн довтолгооны эсрэг загварчилсан иж бүрэн тактикийн сургалт нь цэргийг цөмийн довтолгооны эсрэг бэлэн байдалд шилжүүлэх, цөмийн довтолгооноос сэргийлэх командын системийг идэвхжүүлэх зорилготой бөгөөд мөн өдрийн сургалтаар хөөргөсөн пуужин нь 352 километрийн тэртээх объектыг оновчтой устгасан байна.