Володимир Зеленский Жо Байдентай утсаар ярив
2024-04-23 10:14:48
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 22-нд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Америкийн ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьж, Украинд хэрхэн тусламж үзүүлэх талаар ярилцжээ.

Володимир Зеленский оройн ээлжит видео илтгэлдээ, Украинд Америкийн армийн тактикийн пуужин (АТАКМС) нийлүүлэх хэлэлцээрийн талаар холбогдох бүх нарийн агуулгыг хэлэлцэж тохиролцсон гэжээ. 

Америкийн Сенатын тагнуулын комиссын дарга Марк Уорнер энэ сарын 21-нд мэдэгдэхдээ, Америк энэ долоо хоногт багтааж Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгээ сэргээнэ. Тэр дундаа алсын тусгалтай тактикийн пуужин өгнө гэжээ.  Украинд айлчилж буй Америкийн Конгрессын гишүүдтэй Володимир Зеленский уулзжээ.