АНУ-ын хуурамч хүний эрх, жинхэнэ ноёрхлыг аль эрт олж харсан гэв
2024-04-23 18:31:36
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын Төрийн департамент 2023 оны "Улс орнуудын хүний эрхийн тайлан"-г нийтэлж, уг тайланд Хятадтай холбоотой зохисгүй тайлбарыг агуулсан байна, Хятадын тал үүнийг хэрхэн үзэж байгаа вэ ? хэмээн сурвалжлагч асуув.

Ван Вэньбинь хэлэхдээ, Америк жил болгон "хүний эрхийн тайлан" гэгчийг дэвэргэж, Хятадтай холбоотой агуулга нь улс төрийн худал хуурмаг болон үзэл суртлын өрөөсгөл хэв маягаар дүүрэн байдаг, Хятад улс үүнд эрс дургүйцэж, үүнийг эрс эсэргүүцэж байна. Хятадад хүний эрхийн байдал ямар байгаа гэдэгт Хятадын ард түмэн үг хэлэх эрхтэй юм. Бид туйлын ядуурлын асуудлыг түүхэн чанартайгаар шийдэж, ард түмний ардчиллыг бүрэн хэмжээгээр хөгжүүлж, дэлхийд хамгийн томд тооцогдох боловсрол, нийгмийн хамгаалал болон эмнэлгийн тогтолцоог байгуулж, иргэдийн ололт амжилт, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж нэмэгдсээр байна, мөн цаг үеийн чиг хандлагад нийцсэн, улс орныхоо нөхцөлд тохирсон хүний эрхийн хөгжлийн замаар замнаж байна. АНУ-ын Харвардын их сургуулиас арав гаруй жил дараалан иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад, Хятадын засгийн газрын талаарх Хятадын ард түмний сэтгэл ханамж 90%-иас давсан юм гэжээ.