Шойгу: Цэргийн тусгай ажиллагаа явуулснаас хойш Украины 500 мянган цэрэг амиа алдсан
2024-04-23 19:46:13
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 23-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлэхдээ, цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украины арми нийтдээ бараг 500 мянга орчим хүнээ алдсан гэжээ.

Сергей Шойгу Үндэсний батлан хамгаалах яамны ажлын хурал дээр хэлэхдээ, цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Оросын арми Украины 22 мянга гаруй нисгэгчгүй онгоцыг устгаж, 3500 ширхэг "Хаймас" пуужин болон 600 ширхэг пуужинг саатуулсан байна. Оросын арми Украины ложистикийн төвүүд болон барууны орнуудын тусламжийн зэвсгийн агуулах байдаг бааз руу хийх довтолгоогоо үргэлжлүүлэн эрчимжүүлнэ гэжээ.

Сергей Шойгу цааш нь хэлэхдээ, НАТО Оросын хилийн ойролцоо 33 мянга орчим цэрэг, 300 танк болон 800 гаруй хуягт техникээ байршуулсан байна. 90 мянга шахам цэргийн албан хаагч армийн цуврал сургуулилтад оролцож, Оросоос ирэх аюулыг хэрхэн даван туулах талаар бодолцож байна. Цэргийн тусгай ажиллагааны тавьсан зорилго бүрэн биелэх хүртэл, Оросын арми янз бүрийн даалгавруудыг үргэлжлэн гүйцэтгэсээр байх болно гэжээ.