Польшийн хилд Америкийн цөмийн зэвсэг байршвал Оросын хууль ёсны бай болно гэв
2024-04-23 09:58:02
Share
Share this with Close
youtube WeChat

Польшийн хилд Америкийн цөмийн зэвсгийг байршуулбал холбогдох байгууламжийг устгах объектын жагсаалтад албан ёсоор оруулна гэж Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова 22-ны өдөр мэдэгдэв. 

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн хэвлэлд өгсөн ярилцлагад "Польш Америкийн цөмийн зэвсгийг эх орондоо байршуулахад бэлэн байна" гэж хэлснийг Захарова онцолж, Польш улс Америктай нэгдэж Оросын эсрэг дайсагнасан бодлого удаан хугацаанд явуулсан. Өдөөн хатгасан үг яриа цөөнгүй удаа гаргасан гэж Оросын ГХЯ-ны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээнд дурджээ.

Мария Захарова хэлэхдээ, Польшийн хувьд НАТО-ийн гишүүн болсон ч санаа нь ханахгүй байна. НАТО-ийн "Цөмийн хамтарсан үүрэг зорилго" гэгч төлөвлөгөөг идэвхтэй дэмжиж, оролцож байна гэв.