Японы шинэ сурах бичиг түүхийг гуйвуулж байна
2024-04-22 20:40:17
Share
Share this with Close
youtube WeChat

Японы засгийн газар түүхийн сурах бичгийн шинэ хувилбар нь дайны үеийн харгис үйлдлээ албадлагын шинжтэй бичвэр болгож цагаатгахыг оролдож буй хэрэг юм. Энэ нь Азийн олон орны хүмүүсийн дургүйцлийг хүргэжээ. 

Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхий дахинд интернет хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаа явуулахад, оролцогчдын 80 гаруй хувь Японы засгийн газрын түрэмгийллийн түүхэндээ хандаж буй байр суурийг буруушаажээ. Японы засгийн газрын баталсан түүхийн шинэ сурах бичигт бодит байдалд нийцэхгүй олон мэдээлэл, колоничлолын үед цэрэг цэнхүүлэгч бүсгүйчүүдийн үйлдлээ албаар үгүйсгэх зэрэг агуулга багтаажээ. Үүнийг оролцогчдын 95,35 хувь эрс эсэргүүцэж, Японы засгийн газрыг түүхэн баримтыг баллахгүй байхыг уриалж, түрэмгийллийн түүхээ нуун дарагдуулах гэсэн тэдний аливаа оролдлогод сонор сэрэмжтэй байх ёстой гэжээ. 

Энэхүү санал асуулгыг CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос платформууд нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 7431 хүн санал хураалтад оролцсон байна.