Хятадын ГХЯ Блинкений айлчлалтай холбогдуулан мэдээлэл хийв
2024-04-23 17:21:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ 4-р сарын 22-ны өдөр мэдэгдэхдээ, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван Игийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен 24-26-ны өдрүүдэд Хятадад айлчилна гэв. 22-нд Хятадын ГХЯ-ны Хойд Америк, Их Далайн тивийн асуудал хариуцсан газрын дарга үүнтэй холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, дээрх айлчлалын холбогдох нөхцөл байдлын талаар танилцуулав.

Хойд Америк, Их Далайн тивийн асуудал хариуцсан албаны хүн хэлэхдээ, Блинкений Хятадад хийх энэ удаагийн айлчлал бол Хятад Америк хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хоёр тал хэрэгжүүлж, яриа хэлцлийг хэвээр үргэлжлүүлэн санал зөрөлдөөнөө зохицуулж, хамтын ажиллагааг ахиулан олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа бэхжүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг юм. Хоёр тал энэ айлчлалын талаар хэлхээ холбоогоо хэвээр хадгалсаар ирсэн юм. Дөрөвдүгээр сарын 2-нд Ерөнхийлөгч Жо.Байден Ши Жиньпин даргатай утсаар ярих үеэрээ хэлэхдээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкенийг Хятадад айлчлахыг хүсэж байна. Хятад улс үүнийг сайшааж байна хэмээсэн гэжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятад, Америкийн төрийн тэргүүн нар Сан Францискод түүхэн уулзалт хийж, олон чухал нийтлэг ойлголт болон үр дүнд хүрч, ирээдүйд чиглэсэн "Сан Францискогийн алсын хараа"-г бий болгосон юм.