Рафах руу дайрахыг Франц эсэргүүцэв
2024-04-23 10:05:10
Share
Share this with Close
youtube WeChat

Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон өчигдөр, 22-нд Израилын ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай утсаар ярьж, Газын бүсийн өмнөд хэсэгт орших Рафах хот руу Израил дайралт явуулахыг Франц эрс эсэргүүцнэ, Палестин, Израилын хооронд нэн даруй, урт хугацаанд гал зогсоохыг уриалж байна гэжээ.

Францын ерөнхийлөгчийн ордноос өчигдөр мэдэгдэл гаргаж, ерөнхийлөгч Эмманюэл Макрон утсаар ярихдаа, Газын бүсэд хүмүүнлэгийн нэн яаралтай, өргөн хүрээний тусламж шаардлагатай байна. Тухайн бүсийн иргэд урт хугацаанд маш хүнд нөхцөлд амь зууж ирсэн. Яг одоо Израиль Газрын бүсэд дайралт явуулбал нөхцөл байдлыг улам хурцатгаж, мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэхэд хүргэнэ гээд Газын бүсэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалсан гэжээ. 

Эмманюэл Макрон, “Хоёр орны төсөл” Палестин Израильд энх тайван тогтоох цорын ганц зам юм гэсэн байна. Йордан голын баруун эрэгт амьдарч буй еврейчүүд хүчирхийлэл, халдлага явуулах нь ширүүсэж байгааг тэрээр буруушаасан бөгөөд Израилийн засгийн газар уг үйлдэл ахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалжээ.