Израилын Төв командлалын командлагч огцрох хүсэлтээ гаргав
2024-04-23 10:14:33
Share
Share this with Close
youtube WeChat

Израилын "Шинэ мэдээ" сонин дөрөвдүгээр сарын 22-нд мэдээлснээр, Израилын армийн төв командлалын командлагч Ехуда Фукс(Yehuda Fuchs) энэ оны 8-р сард албан тушаалаасаа огцорч, армиас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.

Тэрбээр огцрох хүсэлт гаргасан нь Израилын армийн Тагнуулын газрын дарга Ахарон Халива (Aharon Haliva)-ийн огцорсонтой ямар ч холбоогүй гэж эх сурвалжид дурджээ. Гэсэн хэдий ч Израилын үндэсний мэдээллийн сүлжээ 22-нд мэдээлснээр, өнгөрсөн оны 10-р сарын 7-нд болсон цэргийн тагнуулын ажиллагааны бүтэлгүйтэлд хариуцлага хүлээх ёстой, би ч мөн бусдын адил албан тушаалаа өгөх ёстой гэж Ехуда Фукс саяхан хэлж байжээ.

Израилын батлан хамгаалах хүчин 22-нд нийтэлсэн мэдэгдэлдээ, Ахарон Халива (Aharon Haliva) огцрох хүсэлт гаргасан гэжээ. Албан тушаалаасаа огцрох түүний хүсэлтэд "миний удирдсан Израилын армийн тагнуулын газар үүрэг даалгаврыг биелүүлж чадаагүй" гэжээ.