Хятадын ногоон үйлдвэрлэлийг гадныхан буруутгаж чадахгүй
2024-04-23 10:24:01
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Bloomberg News агентлаг саяхан тоймч Дэвид Фиклингийн нийлэлтийг хэвлэж, Америк болон Европын засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн зардал багатай цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг оруулахгүй байна. Эдийн засгийн ийм ивээх үзэл дэлхийн эрчим хүчний шилжилтийг хойшлуулах болно гэжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн салхины эрчим хүчний салбар уналтад орсон. Зээлийн хүү өсч, материалын өртөг нэмэгдэж, бүтээн байгуулагчдын ашиг басагч байна. Үүгээр зогсохгүй улс төр, эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөгөөр эрчим хүчний шилжилт улам дордож, шинэ турбинуудийг төсөөлж байсан шигээ хурдан суурилуулж чадаагүй байна. Харин одоо Хятадын ачаар энэ салбар сэргэж байна гэж нийтлэлд өгүүлжээ. 

Нийтлэлд, дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн тайлангаас иш татаж, өнгөрсөн онд дэлхийн салхины эрчим хүчний турбины суурилагдсан хүчин чадал 117 гигаватт хүрч, өнгөрсөн оноос 50 хувиар нэмэгдсэн. Энэ бол дээд амжилт. Гэсэн хэдий ч, Хятадын үйлдвэрлэсэн хүчин чадлыг хасвал дэлхийн бусад бүс нутгийн үйлдвэрлэлийн хүчин чадал 2020 онтой харьцуулбал ердөө 0.088 ГВт-аар нэмэгдсэн. Энэ нь далайд 6 том турбин суурилуулахтай тэнцэж байна. Иймээс цаашид энэ салбар жил бүр далайд олон мянган том турбин суурилуулах ёстой гэжээ.