Мөргөлдөөн, хурцадмал байдал цэргийн зардлыг өсгөж байна
2024-04-23 10:04:48
Share
Share this with Close
youtube WeChat

Шведийн Стокгольм дахь Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс дөрөвдүгээр сарын 22-нд нийтэлсэн Дэлхийн цэргийн зардлын тайланд дурдахдаа, өнгөрсөн онд зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэн нь дэлхийн цэргийн зардал нэмэгдэхийг өдөөсөн байна гэжээ.

2023 онд дэлхийн цэргийн зардал 2.4 их наяд ам.долларт хүрч, 2022 оноос 6.8 хувиар өссөн. Энэ нь 2009 оноос хойших жилийн хамгийн их өсөлт болж байна. Өнгөрсөн онд АНУ-ын цэргийн зардал 916 тэрбум ам.долларт хүрч, хамгийн их цэргийн зардалтай улс хэвээр байлаа. Үүнээс гадна, НАТО-ийн гишүүн орнуудын цэргийн зардал 2023 онд 1.3 их наяд ам.долларт хүрч, дэлхийн нийт хэмжээний 55 хувийг эзэлсэн байна. Үүнд НАТО-ийн гишүүн 11 орны батлан хамгаалахын зардал нь улс орныхоо дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас хол давсан гэж тайланд онцолжээ.