Хятадын газрын тос, байгалийн хийн нөөцтэй танилц
2024-04-23 09:56:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хамгийн сүүлийн үеийн статистик тоо баримтаас харвал, техникийн хувьд олборлох боломжтой Хятадын газрын тосны нөөц 3 тэрбум 850 сая тонн, байгалийн хийн нөөц 6 их наяд 693 тэрбум 470 сая шоо метр байна. 

Хятадын байгалийн нөөцийн бюллетень, 2023 оны газрын тос, байгалийн хийн үндэсний нөөцийн статистик мэдээллээр, үндэсний хэмжээнд газрын тос, байгалийн хийн хайгуулын шинээр тогтоосон нөөц өндөр түвшинд байна. Газрын тосны хайгуулын шинээр нэмэгдсэн геологийн нөөц сүүлийн дөрвөн жил дараалан 1.2 тэрбум тонн гаруйгаар тогтвортой нэмэгдсэн байна.

Өнгөрсөн оны байдлаар, Хятадын техникийн хувьд олборлох боломжтой газрын тосны нөөц 3 тэрбум 850 сая тонн болж, өмнөх оноос 1.0 хувиар өсөж, байгалийн хийн үлдсэн нөөц 6 их наяд 693 тэрбум 470 сая шоо метр болж 1.7 хувиар нэмэгджээ. Үүнд занарын хийн үлдэгдэл нөөц 551 тэрбум 610 сая шоо метр, нүүрсний давхаргын метан хийн шинээр нэмэгдсэн геологийн батлагдсан нөөц 317 тэрбум 930 сая шоо метрт хүрч, шинээр батлагдсан техникийн аргаар олборлох боломжтой нөөц 161 тэрбум 340 сая шоо метрт хүрч, өмнөх оны мөн үеэс 712.1 хувиар нэмэгджээ.