Оросын БХЯ-ын дэд сайдыг саатуулжээ
2024-04-24 09:26:46
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авлига авсан хэргээр саатуулсан тухай Оросын Мөрдөн байцаах хороо дөрөвдүгээр сарын 23-ны орой олон нийтийн сүлжээгээр мэдээлэв.

Тимур Ивановыг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 290-р зүйлд заасан хээл хахуулийн гэмт хэрэгт сэжиглэн саатуулсан хэмээн эх сурвалжид тэмдэглэсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Энэ тухай ерөнхийлөгч Владимир Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарт мэдэгдсэн болохыг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Сергеевич Песков мэдэгдэв.

ТАСС агентлагийн мэдээлснээр, Тимур Ивановыг дор хаяж 1 сая рублийн авлига авсан хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд хэрэг нь тогтоогдвол түүнд 15 жил хорих ял оноох аж.