Хятадын эдийн засгийн сэргэлт, эерэг хандлага өөрчлөгдөхгүй гэв
2024-04-24 19:11:19
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 24-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч асуухдаа: Хятадын үндэсний статистикийн газар энэ оны эхний улирлын эдийн засгийн тоо баримтыг нийтэлсний дараа, Голдман Сакс, Морган Стэнли, Дойче банк (Deutsche Bank) зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг нэмэгдүүлсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч та үүнийг хэрхэн үнэлж байгаа вэ?

Ван Вэньбинь хэлэхдээ, энэ оны эхний улиралд Хятадын эдийн засаг сайн эхлэлийг тавьж, хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспортын үзүүлэлтүүд сайн байж, эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, инфляци, эдийн засгийн тэнцвэр зэрэг дөрвөн гол макро үзүүлэлтүүд ерөнхийдөө тогтвортой байдлаа хэвээр хадгалж байна гэв.

Ван Вэньбинь хэлэхдээ, ирээдүйн хувьд, Хятадын эдийн засгийн сэргэлт, урт хугацааны эерэг хандлага өөрчлөгдөхгүй. Чансаатай хөгжил болон дээд түвшний нээлттэй байдал тасралтгүй ахихын хэрээр, Хятадын эдийн засаг тогтвортой байдал ахихын үндсэн дээр өөрчлөлт шинэчлэлтийн хурдаа түргэтгэж, дэлхийн эдийн засагт улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.