Оросын түлш, эрчим хүчний байгууламж дроны халдлагад өртөв
2024-04-24 14:46:21
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Смоленск мужийн хоёр газар түлш, эрчим хүчний байгууламжууд өнөөдөр, 24-ний өдөр Украины нисгэгчгүй онгоцны дайралтад өртөж, гал гарсан гэж тус мужийн захирагч Василий Анохин мэдэгдэв.

Өнөө өглөө Украины нисгэгчгүй онгоцнууд Смоленск мужийн хоёр бүс дэх иргэний хэрэглээний түлш, эрчим хүчний байгууламж руу довтолж, Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн хариу гал нээсэн тухай Василий Анохин олон нийтийн сүлжээндээ нийтэлжээ. Дайралтын дараа гал гарч, орон нутгийн онцгой байдлын алба гал унтраахаар ажиллаж байна.