Ши Жиньпин баярын захидал илгээжээ
2024-04-24 15:07:01
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин “Хятад-Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын сансрын хамтын ажиллагааны анхны форум" -д баярын захидал илгээжээ.

Ши Жиньпин захидалдаа, энэ онд Хятад, Латин Америкийн удирдагч нар Хятад-Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нэгдмэл цогц байгуулах тухай зарласны 10 жилийн ой болж байна. Хоёр тал зайнаас тандан судлах хиймэл дагуул, цахилгаан холбооны хиймэл дагуул, сансрын станцын сүлжээ зэрэг салбарт нягт хамтран ажиллаж, технологийн дэвшлийг ахиулан, бүс нутгийн харилцааг бэхжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хятад-Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын сансрын хамтын ажиллагааны анхны форумаар шинэ гараа болгон сансрын түншлэл байгуулж, Хятад Латин Америкийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах болно гэжээ.