"Хятадын цахилгаан машины заналхийлэл” гэж шуугиан дэгдээх Америкийн үндэслэл юу вэ?
2024-04-24 15:42:13
Share
Share this with Close
youtube WeChat

Жо Байдений засгийн газар саяхан “Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн” нэрийдлээр Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машиныг шалгана гэж мэдэгдэв. Хятадын цахилгаан машин мэдээлэл хулгайлдаг эсэх маргаан дэгдсэнээр экспорт удаашрахад хүрэв. 

Хятадын цахилгаан машин яг үнэнээсээ Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлэх үү? Тэдний шалгалтын үндэслэл юу вэ?Хятадын машин хэнийг гомдоосон бэ? Мэдээллийн бүх эх сурвалжийг олохын тулд бид хамгийн сүүлийн үеийн загварчилсан технологи ашиглан, хиймэл оюун ухааны дата байгуулсан. Ингэснээр өдөрт дэлхийн өнцөг булан бүрийн 600 сая гаруй мэдээлэл цуглуулах боломжтой болж, анх удаа цахим сэтгүүлчийн хувьд загварчилсан баримтуудаас сэжүүр хайж байна. 

Загварчилсан системээс харвал, Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашин болон үндэсний аюулгүй байдал хоёрыг холбосон агуулга өнгөрсөн жилийн долдугаар сард илгээсэн нэгэн захидлаас үүдэлтэй байна. Конгрессын дөрвөн гишүүн Америкийн Худалдааны сайд, Зам тээврийн сайдад захидал илгээж, "Хятадын компани Америкийн хамгийн их хүн амтай Калифорни муж улсад бүртгүүлэн, туршилт хийж байгаа нь Америкчуудын тухай мэдээлэл цуглуулах зорилготой" гээд Pony AI Inc-ыг хулгайлсан нийтлэг жишээ болгож, захидалдаа дурдсан байдаг. 

Үнэн хэрэгтээ юу болсон бэ? Мэдээллээс харвал, 2022 оны тавдугаар сард Pony AI Inc Америкийн зах зээлд нэвтрэхийг хориглосон юм. Америк Хятадын автомашины компанийг мэдээлэл хулгайлсан гэж буруушаасан нь хуурамч сурталчилгаа, ийм явдал байнга гарсаар байгаа юм. 

Америк үндэсний аюулгүй байдал гэж шуугиан тарьж буйн бодит зорилго нь Хятадын инновацийн компаниудыг өөрийн зах зээлд оруулахгүйн төлөө юм. Энэ оны нэгдүгээр сард Америк дээрх захидлыг үндэслэн автомат жолоодлоготой машины тодорхойлолтыг дур мэдэн өргөжүүлж, интернетэд холбогдсон, ухаалаг, цахилгаан хөдөлгүүрт автомашин нь нэрээ өөрчилсөн хэрэг гэжээ.  Зорилгодоо хүрэхийн тулд улам өргөн хүрээнд шуугиан дэгдээсээр байна. 

Үнэн хэрэгтээ ямар байх тухай Харвардын Бизнесийн коллежийн дэд захирал асан, профессор Жонн Кюелч хэлэхдээ, “Хятадын цахилгаан машин одоохондоо Америкийн зах зээлд үндсэндээ байхгүй” гэжээ. Гаалийн өндөр татвар зэрэг хоригийн улмаас Америкт экспортлох Хятадын суудлын автомашины тоог бараг тооцох шаардлагагүй. Автомашин нь байхгүй юм чинь мэдээлэл яаж хулгайлах вэ дээ? Америк ойлголтыг холих замаар олон нийтийг төөрөгдүүлж байгаагийн цаад зорилго нь дотоодын компаниуд нь өрсөлдөх чадварын хувьд асуудалтай тулгарсан гэж дүгнэсэнтэй холбоотой. Сэргийлэх зорилгоор тэд хориглохыг оролдож байгаа нь тэр юм. Иймэрхүү үйл явдал өмнө нь гарч л байсан. 2014 онд Францын Alstom, 1987 онд Японы Toshiba зэргийг дурдаж болно. Тухайн үеийн дэлхийн “топ компани” -йн хувьд Америкийн холбоотон байсан ч тэдний хориг дарамтаас зайлж чадаагүй юм.