Хятад хүн 2030 он гэхэд саран дээр хөл тавина
2024-04-24 15:19:57
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон Шэньжөү-18 нисэгчтэй сансрын хөлгийн төслийн хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, сарыг тандах нисэгчтэй хөлгийн төслийг Хятадын засгийн газар 2023 оноос баталж хэрэгжүүлсэн юм. Тухайлбал Хятад хүн 2030 оноос өмнө саран дээр хөл тавих бөгөөд одоогоор олон системийг төлөвлөсний дагуу судлан бүтээж байна гэв.

Чанжэн-10 зөөгч пуужин, Мэнжөү нисэгчтэй сансрын хөлөг, Лань-Юе саран дээр буух төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас зэрэг нислэгийн гол бүтээгдэхүүнийг судлан бүтээсэн бөгөөд одоо дээж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, туршилт хийхээр эрчимтэй ажиллаж байгаа юм.