Хятадын эсрэг Америкийн худалдааны маргаан бол "эдийн засгийн өөрийгөө хохироосон" үйлдэл
2024-04-24 10:30:51
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Блүүмберг агентлаг саяхан тоймч Дэвид Фиклиний нийтлэлийг хэвлэж, Хятадын цэвэрлэгээний бүтээгдэхүүний технологийн эсрэг Америкийн худалдааны маргаан бол "эдийн засгийн өөрийгөө хохироосон" үйлдэл гэж бичжээ.

Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд өндөр татвар оногдуулж, хязгаарлах арга хэмжээ авах тохиолдолд юуны өмнө өөрт нь хамгаалах шаардлагатай үйлдвэрүүд байгаа эсэхийг тодорхойлох нь зөв. Хятадын цэвэр технологиор тэргүүлж буй салбарыг Америк худалдааны маргаан өдөөх шалтгаан болгож байна. Бодит байдал бол Америкийн дотоодын энэ төрлийн технологийн салбар өдрөөс өдөрт буурч байгаа нь хөрөнгө оруулагчид Америкт цэвэр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэлээс татгалзаж эхэлснийх. Өөрийнх нь салбарын өнөөгийн нөхцөл байдалд сохроор татвар оногдуулах нь Америкийн хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлээд зогсохгүй нүүрстөрөгчгүйжүүлэхэд саад тотгор учруулж "эдийн засгийн хувьд өөрийгөө хохироосон" үйлдэл гэж нийтлэлд дурджээ.

Хятадын цахилгаан машин, нарны хавтан зэрэг салбарын "хэт үйлдвэрлэл" гэж хөөргөдөж буй Америкийн улс төрчид, өөрийн дотоодын цэвэр эрчим хүчний хангамж нийлүүлэлтийн сүлжээний олон гогцоо хумигдаж буйг харуулж байгаа хэрэг үү? Америкийн компаниудын "хулчгар зан", засгийн газрын дэмжлэг хангалтгүй, хөгжлийн тодорхой зорилтгүй, хүнд суртлын саад бэрхшээл зэрэг олон шалтгаан энэ байдлыг бий болгосон юм гэж нийтлэлд онцолжээ.