Хятад маягийн шинэчлэлийн Чүнчингийн хуудсыг тасралтгүй бичиглэж байна гэв
2024-04-24 19:48:56
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Чүнчин хотод ажиллах үеэр онцлохдоо, шинэ эрин, шинэ аян дахь Намын гол үүрэг болон Намын төв хорооноос олгосон эрхэм зорилгоо Чүнчин хот оновчтой биелүүлж, харьцангуй давуу тал болон хөгжингүй орны давуу талуудаа бүрэн дүүрэн ашиглаж, өөрчлөлт, нээлттэй байдлыг цаашид бүх талаар гүнзгийрүүлж, хөгжлийн шинэ загварт идэвхтэй үйлчилэн нэгдэж, өндөр чанартай бүтээн байгуулалтыг дорвитой ахиулж, шинэ эриний баруун бүс нутгийн хөгжлийн стратегийн чухал түшиц газар, эх газрын нэгдсэн нээлттэй төв зэргийг бий болгохын төлөө хичээн зүтгэж, "гүйцэтгэх гурван үүрэг"-ээ бадруулах талаар илүү их амжилт гаргаж, Хятад маягийн шинэчлэлийн Чүнчингийн хуудсыг үргэлжлүүлэн бичиглэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин дарга 4-р сарын 22-24-ний өдрүүдэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Чүнчин хотын намын хорооны дарга Юань Жяжюнь болон Чүнчин хотын дарга Хү Хэнхуа нарын хамт хотын ложистикийн паркууд, хотын дүүргүүд, дижитал хотын үйл ажиллагаа болон засаглалын төвүүд зэрэгт гүнзгий ажилласан байна.