Ирэх арван жилд цахилгаан машины эрэлт өндөр хэвээр байх болно
2024-04-24 10:08:56
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын эрчим хүчний агентлаг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр гаргасан төсөөллийн тайландаа, цахилгаан машины дэлхийн эрэлт ирэх арван жилд эрчимтэй өссөөр байх бөгөөд борлуулалт нь 2024 онд 17 саяд хүрч, дэлхийн нийт автомашины борлуулалтын 20 хувиас илүү жин дарах төлөвтэй байна. Цахилгаан машины эрэлт ихсэх нь дэлхийн автомашины үйлдвэрлэлийг шинэчилж, шатахууны хэрэглээг эрс бууруулна гэжээ.

"Дэлхийн цахилгаан тээврийн хэрэгслийн хэтийн төлөв-2024" тайланд, Хятадын цахилгаан машины борлуулалт 2024 онд 10 сая давж, дотоодын автомашины борлуулалтын 45 орчим хувийг эзэлнэ. Энэ харьцаа Америкт есний нэг, Европт дөрөвний нэг орчим байх болно гэж төсөөлжээ.

Өнгөрсөн онд дэлхийн цахилгаан автомашины борлуулалт 35 хувиар өсөж, 14 саяд хүрч, дээд амжилт тогтоосон. Цахилгаан тээврийн хэрэгслийн салбарын өсөлт энэ онд өндөр хэвээр байх бөгөөд Вьетнам, Тайланд зэрэг хөгжиж буй зах зээлд цахилгаан автомашины эрэлт эрчимтэй нэмэгдэж байгааг тайланд онцолжээ.