ХТРТ-ын дөрөвдүгээр наадам амжилттай боллоо
2024-04-24 10:44:29
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 23-нд Хятадын Төв радио телевиз НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар, Хятадаас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар болон Швейцар дахь бусад олон улсын байгууллагад суугаа суурин төлөөлөгчийн газартай хамтран “2024 оны НҮБ-ын хятад хэлний өдөр болон Хятадын Төв Радио Телевизийн хилийн чанад дахь дуу дүрс бичлэгийн дөрөвдүгээр наадам” арга хэмжээ зохиожээ. Арга хэмжээнд зориулж ХТРТ-ын дарга Шэнь Хайшюн видео мэндчилгээ дэвшүүлэв. НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Татьяна Варовая, Хятадаас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар болон Швейцар дахь бусад олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч, элчин сайд Чэн Шюй нар арга хэмжээнд оролцож үг хэллээ. Бельги, Герман, Нидерланд, Бразил, Ирак зэрэг 50 орчим улсын Женевт суугаа төлөөлөгчид залуу дипломатчид, олон улсын байгууллагын албан тушаалтнууд нарын 300 гаруй зочид оролцлоо. 

“Эрч хүчээр бялхам: Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад залуусын хүчийг нэмэрлэе” сэдэвт наадамд дэлхийн олон орны залуусын эрч хүчийг харуулсан дуу, дүрс бичлэг оролцож байгаа юм.