Ван Вэньбинь: Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадал илүүдээгүй
2024-04-24 22:16:23
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч хэлэхдээ, "Их 7"-ын ГХ-ийн сайд нарын саяхан хуралдсан хамтарсан мэдэгдэлд "Хятадын зах зээлийн бус бодлого, үйл ажиллагаа нь хүчин чадал хэтрэхэд хүргэсэн" хэмээн мэдэгдэж, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад айлчлах хугацаандаа "үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн" талаар анхааруулах болно гэжээ. Хятадын тал байр суурь юу вэ? Дээрх асуулттай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, ойрын өдрүүдэд барууны орнууд Хятадын "үйлдвэрлэлийн хүчин чадал нь хэтэрсэн" хэмээн байнга шүүмжилж байна, энэхүү ямар утгагүй гүтгэлгийг Хятад улс эрс эсэргүүцэх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Хятадын шинэ эрчим хүчний аж үйлдвэрийг жишээ болгон авч үзвэл, Хятадын шинэ эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал нь үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал биш, ногоон хөгжлийг дэмжихэд нэн шаардлагатай байгаа дэвшилтэт үйлдвэрлэлийн хүчин чадал юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор нүүрстөрөгчийн саармагжилтын зорилгод хүрэх ёстой. Шинэ эрчим хүчний автомашины нийт борлуулалт 2030 онд ойролцоогоор 45 сая ширхэг буюу 2022 онтой харьцуулахад 4.5 дахин их гарсан бөгөөд нарны зайн суурилуулалтын эрэлт ч мөн адил хурдацтай нэмэгдсэн юм гэжээ.