“Хятадын хэт үйлдвэрлэл” гэх сүржигнээн Америк түгшлийн илрэл
2024-04-24 17:17:22
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үед Америкийн мэдээллийн хэрэгслүүд Хятадын шинэ эрчим хүчний бүтээгдэхүүнд чиглэсэн Хятадын “Хэт үйлдвэрлэл” гэх шуугиан тарьж, шуугианыхаа үзүүрийг Хятадын цахилгаан машинд чиглүүлж байна. Энэ салбар хэт үйлдвэрлэж байгаа юу?Америк яагаад үүнийг Хятадад чиглүүлж байгаа вэ?Хуурмаг сурталчилгааны шалтгаан юу вэ?

Хятад бол дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч, борлуулагч юм. Өнгөрсөн онд 9 сая 587 мянган цахилгаан машин үйлдвэрлэж, үүнээсээ 1 сая 203 мянган автомашиныг экспортолжээ. Хятадын үйлдвэрлэлийн бараг 90 хувь дотоодын зах дээр явж байгаа тул дэлхий нийтийн хувьд Хятадын цахилгаан автомашины экспорт шилдэг бүтээгдэхүүн юм. Дэлхийн хэмжээнд бохир хийн ялгарлыг багасгах зорилго тавьж байгаа энэ үед эко машины эрэлт илүү нэмэгдэж байна. Иймд үйлдвэрлэл хэтэрч байгаа бус, харин ч зах зээлийн эрэлтээ гүйцэхгүй байгаа юм. Дэлхий нийтээрээ ногоон эдийн засгийн өөрчлөлтийг эрэлхийлж байна. Бид үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчилье гэвэл өртгийг нь бууруулах шаардлагатай. Энэ зорилгод хүрэхийн тулд эдийн засгийн цар хүрээтэй нөлөө шаардагдана. 
Хятадад тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаас технологийн судалгаа, олон нийтийн дэд бүтцийн салбарт шинэ эрчим хүчний хөгжил чухал үүрэг гүйцэтгэж буйгаараа онцлог. Америкийн CSIS-ын судалгааны дүнгээс харахад, Хятадын эзэмшиж буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах технологи нь урт хугацаанд ажлын хуваарилалт хийж, олон улстай хамтран ажилласны үр дүн юм. Үүнээс гадна засгийн газрын бодлого нь ч ширүүн өрсөлдөөний орчин бүрдүүлж өгчээ. Иймд нийлүүлэлтийн гинжин хэлхээг дуурайх, орлуулахад хэцүү байдаг. 

Хятадын шинэ эрчим хүчний салбарын өрсөлдөх чадварыг тодорхой таньж, үйлдвэрлэлийн хүчин чадлын талаар Хятад улстай зөрүүтэй гэдгээ мэдэрсэн тул Америк сэтгэл түгшиж, Хятад “Хэт үйлдвэрлэж байна” гэх шуугиан тарьж байгаа нь энэ юм. 

Үүнээс гадна, Хятад Европын холбооны ногоон салбарын хамтын ажиллагаа Америкийг түгшээж байна. Хятад Европын компани, ард иргэд, судалгааны байгууллагууд нягт харилцаатай байгаа юм. 2021 оноос эхлэн Мерседес Бенз, Ауди, Фольксваген зэрэг Европын компаниуд Хятадад шинэ үйлдвэр байгуулж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлээд зогсохгүй Хятадын цахнилгаан машин үйлдвэрлэгч компаниудтай автомашинаас эхлээд программ хангамж хүртэл гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлсэн байна.
Америкийн мэдээллийн хэрэгслээр Хятадын "Хэт үйлдвэрлэл" гэх шуугиан дэгдээсний мөн чанар нь өөрийн үйлдвэрүүдийн өрсөлдөх чадал зах зээлийн эрэлтийг хангаж чадахгүй нөхцөлдөө Хятадын тэргүүний салбарын хөгжлийг хязгаарлаж, дарах гэсэн оролдлого юм.