Тэнгисийн цэргийн 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна
2024-04-24 10:19:42
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 23-нд Хятадын тэнгисийн цэргийн флотын 75 жилийн ойн өдөр юм. Тэнгисийн цэргийн хүчин ойрын өдрүүдэд цэргийн хуарангуудын нээлт, гэрлийн шоу үзүүлбэр, цэргийн хөгжмийн тоглолт, далбаа мандуулах ёслол зэрэг олон арга хэмжээ зохиож байна. Мөн байлдааны хөлөг онгоцнуудыг боомтод байрлуулж, олон нийтэд үзүүлж байгаа юм. Эдгээр олон ажлыг 75 жилийн ойдоо зориулан хийж байна. 

Дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн Чиндао, Далянь, Яньтай, Шанхай, Шямэнь, Гуанжөү, Жаньжян, Хайкөү, Саньяд тэнгисийн цэргийн ангиуд цэргийн хуарангийн нээлтэд оролцсон байна. Зэвсэг техник, үндсэн шатны офицер дайчдын ажил, амьдрал, соёлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй үзүүлжээ. 

Цуврал үйл ажиллагааны дотроос Тэнгисийн цэргийн онцлогтой цэргийн хөгжмийн тоглолт маш онцлог байв. Шаньдүн мужийн Чиндао хотын Ү-И талбай, Тэнгисийн цэргийн музей, Чиндао боомтын 3-р хөлөг онгоцны зогсоол зэрэг газарт тэнгисийн цэргийн олон сонгодог тоглолтуудыг гайхалтай үзүүлжээ.