Украин үйлдвэр, худалдааны компаниудад эрчим хүчний хязгаарлалт тогтооно
2024-04-24 10:36:19
Share
Share this with Close
youtube WeChat

Украины цахилгаан эрчим хүчний компани 23-нд мэдэгдэхдээ, эрчим хүчний хомсдолыг даван туулахын тулд хоёр өдөр дараалан Европын орнуудаас эрчим хүч яаралтай худалдаж авна. Үйлдвэр, худалдааны компаниудад эрчим хүчний хэрэглээний хязгаарт тогтоохоор төлөвлөж байна гэжээ. 

Компанийн зүгээс хэлэхдээ, пуужингийн дайралтад өртсөн учир Украины дулааны цахилгаан станц зэрэг эрчим хүчний компаниуд ихээхэн хохирол амсаж, эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нь улсынхаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах боломжгүй болсон. Энэ сарын 22-аас хойш, тус компанийн эрчим хүчний диспетчерийн төв Румын, Словак, Польш, Унгар, Молдав зэрэг орноос яаралтай горимоор эрчим хүч худалдаж авсан гэжээ. 

Хүн нөхцөл байдлыг намжаахын тулд Украины цахилгаан эрчим хүчний компани өдөрт 18-22 цагийг эрчим хүчний оргил үе болгон зарлаж, үйлдвэр, худалдааны компаниудад хэрэглээний хязгаарлалт тогтооно гэлээ. Энэ арга хэмжээ нь чухал дэд бүтэц, батлан хамгаалах аж үйлдвэрийн цахилгааны хэрэглээнд хамаарахгүй гэжээ.