Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 440,000 ГВт/цагт хүрчээ
2024-04-24 10:14:05
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны байдлаар Хятад улсад цөмийн эрчим хүчний 55 нэгж ажиллаж байгаа бөгөөд суурилуулсан хүчин чадал нь 57 ГВт/цагт хүрсэн бол бүтээн байгуулалтын төслийг зөвшөөрсөн, шинээр нэмж байгуулж буй цөмийн эрчим хүчний нэгжийн тоо 36 байж, нийт суурилуулагдах хүчин чадал нь 44 57 ГВт/цагт хүрэх юм байна. Түүнчлэн өнгөрсөн онд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 440,000 ГВт/цагт хүрсэн нь үндэсний цахилгаан үйлдвэрлэлийн 5 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь багцаагаар 130 сая тоон эрчим хүчний нүүрс хэмнэж, 350 сая тонн нүүрсхүчлийн хий дутуу ялгаруулсантай тэнцэж байна. 

Цөмийн энергийн үндэсний газрын орлогч дарга Лю Жин танилцуулахдаа, Хятад улс цөмийн аюулгүй байдлын оновчтой, уялдаатай, дэвшилтэт үзэл баримтлалын дагуу цөмийн эрчим хүчийг идэвхтэй, аюулгүй, эмх цэгцтэй хөгжүүлэх бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж, бодит үйлдлээрээ нүүрстөрөгчийн оргил үе, төвийг сахих, дэлхийн ногоон хөгжлийг дэмжиж байна. Дэлхийн цөмийн эрчим хүчний операторуудын холбооны (WANO) иж бүрэн индексэд Хятад улс цөмийн эрчим хүчний ашиглалтын аюулгүй байдлын цогц үзүүлэлтээрээ олон жил дараалан дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд  2022, 2023 онд тус бүр 37, 33 цөмийн эрчим хүчний нэгжээр Дэлхийн цөмийн эрчим хүчний операторуудын нэгдсэн индексийн бүрэн оноонд хүрсэн гэжээ.