Эрдэмтэн Чяо Жиэ ЮНЕСКО-ын шагнал хүртэв
2024-04-25 09:59:15
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 23-нд Этиопын нийслэл Аддис-Абеба дахь НҮБ-ын Африкийн эдийн засгийн комиссын хурлын төв байранд Хятадын эрдэмтэн Чяо Жиэ нарын гурван эрдэмтэнд ЮНЕСКО-Экваторын Гвинейн олон улсын амьдрахуйн шинжлэх ухааны судалгааны шагнал гардуулжээ. 

ЮНЕСКО албан ёсны сайтдаа, нөхөн үржихүйн анагаах ухааны мэргэжилтний хувьд Чяо Жиэ нь нөхөн үржихүйн физиологи болон үргүйдлийн эмгэгийн талаар илүү гүнзгий судалсан. Тэрээр дэлхийн олон оронд, ялангуяа хөгжиж буй орнуудад өөрийн туршлагаа хуваалцаж, хамтын мэдээллийн сан байгуулж, сүүлийн үеийн технологийн түвшнийг ахиулж, хүний эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудалд чухал хувь нэмэр оруулсан гэжээ.

Нэр хүндтэй энэ шагналыг 2008 оноос олгож эхэлсэн бөгөөд хүний амьдралын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулсан шилдэг судалгааг дэмжих зорилготой юм. Шагналыг Экваторын Гвинейн засгийн газар санхүүжүүлдэг. Жилд гурван эрдэмтэнд олгодог байна. 

Үлдэх хоёр эрдэмтэн нь Египетийн Каирын их сургуулийн эм зүйн салбарын профессор Фараж, Киприйн их сургуулийн Грек иргэншилтэй доктор Стилианопулос нар юм байна.